Хүүхдээ хулгайлуулчихаад үхэх сэхэхийн хооронд зовж яваа ээжийн тухай мэдээлэл телевиз, сайтуудаар гарч, сэтгэл сэрхийлгэв. Өөрийнхөө хүүхдүүдтэй утсаар холбогдож, санаагаа амраасан ч 5 сартай үрээ алга урвуулахын хооронд алдсан ээж нүдэнд үзэгдээд болохгүй байна. Тиймдээ ч энэхүү мэдээллийг аль болох олон хүнд хүргэж, хүүхэд хулгайлсан увайгүй эмийг хурдан, түргэн олоход нэмэр болъё гэсэндээ Нууц.мн сайтаас доорхи мэдээллийг авлаа. Үүнийг уншсан хүн бүхэн энэ мэдээллийг цааш түгээгээсэй гэж хүсэх байна. Цаашид бид эрэл сурал хэрхэн үргэлжилж байгаа болон үр дүн гарсан, сураг ажиг дуулдсан эсэхийг мэдээлж байх болно.
Төрсөн үрээ 5000-хан төгрөгөөр “сольчих нь” чинээ санаагүй ...
Эх хүн гэдэг үр хүүхдээ эрүүл саруул өсч, торниж байгааг харж, хүүхдийнхээ төлөө нойроо хугаслан чадах бүхнээ зориулж байдаг билээ. Гэтэл арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн охиноо таван сартайд нь санаа муутай хүнд алдчихаад уйлж суугаа эхийг хараад өр өвдөж, зүрх базлах шиг болсон юм.
Замын “хань” таван сартай охиныг нь хулгайлжээ
Одоогоос хоёр сарын өмнө буюу тавдугаар сарын 24-ний өдөр таван сартай охинийг эхээс нь хуурч залилан, авч одсон хэрэг гарчээ. Хүүхдээ хулгайд алдсан эмэгтэй охиныхоо чихрийн хордлогыг эмчлүүлэхээр Түнхэл тосгоноос Улаанбаатарт ирсэн байжээ. Тэрбээр охиноо эмнэлэгт үзүүлж, хэвтэх шаардлагагүй гэсэн хариу авсан тул гэрлүүгээ буцахаар болсон аж. Гэвч эм тариа, эмчилгээ гэсээр зардлын мөнгөгүй болчихсон тул Төмөр замын авто вокзал дээрээс гэрлүүгээ ярьсан байна. Энэ үеэр тэр хоёрын ойролцоо зогсож байсан нэгэн эмэгтэй хүүхдийг нь өхөөрдөн, тоглож байснаа “Та хоёр мөнгөгүй байгаа юм уу. Эгч нь хоол авч өгье” хэмээн хамт хооллож, “Танай гэрээс мөнгө иртэл энд дэмий суугаад яахав. Эгч нь гэртээ очиж юм авчихаад ирье. Би бас хөдөө явах ажилтай. Манайх I хороололд байдаг юм. Таксидаж, оччихоод эргээд ирнэ” гэх зэргээр ятгасаар хамт явсан аж. Тэрээр замдаа “Эгч нь гурван хүүхэдтэй. Дөрөв дэх хүүхдээ тээж байгаа. Би ч хүүхдэд хайртай болохоор нялх хүүхэд хөөрхөн харагдаад байдаг юм. Танай хүүхэд хөөрхөн юм аа” гэж ярьж явсан гэнэ. Удалгүй I хорооллын 20 дугаар байрны гадна ирж, таксинаас бууцгаахад шинэ танил нь түүний охиныг тэвэрч зогсонгоо “Миний дүү дэлгүүр ороод жаахан юм авчих” гээд 5000 мянган төгрөг сарвайсан аж. “Та өөрөө авах юм аа мэдээд авчих, би хүлээж байя” гэтэл нөгөө эмэгтэй “Эгч нь жаахан ядраад байна. Охиныг нь тэврээд энд хүлээж байя” гээд гадаа үлджээ. Дэлгүүрээс захисан юмыг нь аваад гараад иртэл... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )