БНСУ-д ажиллах хүчээр явах хүсэлтэй Монгол иргэдийг өнгөрсөн сарын 26-28-ны өдөр 21 аймаг есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээр дамжуулан бүртгэсэн. Гурав хоногийн хугацаанд бүртгүүлж чадаагүй 200 иргэнд мөнгийг нь харьяа дүүргийн Хөдөлмөр халамжийн төвөөр дамжуулан эргүүлэн олгохоор болжээ. Хөдөлмөр, халамжийн төвийн мэдээгээр гурван өдрийн 9600 орчим хүн бүртгэгдсэн бөгөөд 6000 гаруй эрэгтэй, 3000 гаруй эмэгтэй бүртгүүлжээ. Харин БНСУ-ын хөдөлмөрийн биржээс энэ жилийн эцсийн үлдэгдэл 3000 хүн авна гэжээ. Өөрөөр хэлбэл, мөн тооны хүн Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр байршлаа гэж бодоход бүртгүүлсэн гурван хүний нэг нь ажиллах хүч болох боломжтой юм. Эхний 3000 хүнийг шалгаруулах Солонгос хэлний шалгалт ирэх сарын 3-4-нд болно.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )