Энэ сарын зургаанаас буюу маргаашнаас эхлэн Сансар уруудах Дарь-Эхийн уулзвараас цааш 2 км авто замыг хааж, зам засварын ажил 10 хоног явагдахаар болсон талаар ЗЦГ-аас мэдээллээ. Тодруулбал Сансарын ШТС-аас Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх хоёр км замын хөдөлгөөнийг наймдугаар сарын зургааны 23:00 цагаас эхлэн 10 хоног хязгаарлаж, зам барилгын ажил гүйцэтгэхээр болсон байна. Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлгийн ажлыг «Эйч Кэй Би интернэшнл холдинг» ХХК хийж гуйцэтгэж байгаа. Замын зорчих хэсгийн өргөн есөн метр, явган хүний замын өргөн 2.25 метр, нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй болно гэдгийг зам засварын ажил гүйцэтгэгчид мэдэгдлээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )