Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Очирбатын Дашбалбарын дурсгалыг шүлгээр нь мөнхжүүлсэн арга хэмжээ энэ сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Наранбулаг суманд болох гэж байна.
Дашбалбар судлал төв, Дашбалбар сан хамтран түүний «Наран булаг», «Талын хөх чоно», «Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ» шүлгийг нь боржин чулуунд сийлэн мөнхөлсөн «Наранбулаг» цогцолборыг нээх юм. Мөн чулуун дээр чоно ч амилан босч Дашбалбарын шүлгүүдийг мөнхөд манах ажээ.
Тэрбээр чонын тухай цөөнгүй шүлэг бичсэн бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа «Талын хөх чоно» шүлгээ чуулганы индэр дээр уншиж эх оронч сэтгэлгээний хөөрлөө харуулж байсан түүхтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )