Нийслэлийн өмчит «Улаанбаатар зам, засвар арчлалт» компанид долоон шинэ тоног төхөөрөмжийг Хотын Ерөнхий менежер Ч.Бат гардуулан өглөө. Тус компани индүу, ачааны машин, замын тэмдэглэгээ тавих машин зэрэг орчин үеийн долоон шинэ тоног төхөөрөмжөөр паркаа тэлснээр үйл ажиллагаа нь улам өргөжих юм. Эдгээр тоног төхөөрөмжийг Хятадын хөрөнгө оруулалттай «САТАС» ХХК нийлүүлжээ. Өмнө нь замын тэмдэглэгээг гараар тавьдаг байсныг халж, орчин үеийн шинэ технологийг ашиглаж зориулалтын машинаар гүйцэтгэх боломж бүрдсэн зэрэг олон талын ач холбогдолтой талаар «Улаанбаатар зам, засвар арчлалт» компанийн захирал Д.Бат-Эрдэнэ онцоллоо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )