Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг БНХАУ-ын Инчуан хотын Нинша их сургуулийн харьяа Олон улсын Боловсролын сургуулийн захирал Шү Жэнгуо тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Өмнөд хөршдөө төдийгүй олон улсад нэр хүндтэй Инчуан хотын Нинша их сургууль нь байгуулагдаад 53 жил болсон бөгөөд дэлхийн 22 орноос 400 гаруй оюутан суралцдаг тус сургуульд манай улсаас энэ жил хоёр оюутан сурахаар очжээ.
Улаанбаатар хот Инчуан хоттой харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа талаар Б.Баатарзориг дарга уулзалтын үеэр онцлов. Уулзалтын дараа талууд хамтран ажиллах санамж бичигт гарыи үсэг зурлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )