Хурдан мориноос унаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Хэнтий аймагт хурдан морины унаач хүүхэд амь насаа алджээ. Энэ сарын гурванд тус аймгийн Жаргалтхаан суманд болсон Ургийн наадамд хурдан морь унаж явсан 10 настай, эмэгтэй Г мориноосоо унаж маш хүнд гэмтэл авчээ. Ар гэрийнхэн нь охиныг тэр даруй ГССҮТ-д авч ирж эмчлүүлсэн боловч 3-4-нд шилжих шөнө шархаа даалгүй нас барсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ургийн наадмыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Б.Аахуу гэгч мянгат малчин зохион байгуулсан гэнэ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top