АНУ-ын дэд Ерөнхийлөгч Азийн гурван оронд айлчилна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын сүүлчээр Монгол, Хятад, Япон улсад айлчлах гэж буй тухай дэд Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлсэн байна. Азийн гурван оронд хийх түүний айлчлал энэ сарын 16-нд Бээжингээс эхлэх бөгөөд тэрээр Хятадад байх хугацаандаа тус улсын дарга Ху Жинтао, дэд дарга Си Жинпинь, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон бусад өндөр дээд албаныхантай уулзах аж. Хятад улс АНУ-ын хамгийн том зээлдүүлэгч учир Вашингтонд нүүрлээд буй өрийн хямралд тааламжтай бус хандаж буйгаа зарим нэг үйлдлээр илэрхийлж эхэлжээ. Жишээ нь, Хятадын зээл зэрэглэх агентлаг АНУ-ын зээлжих чадварын рейтингийг бууруулсан юм. Энэ болон бусад асуудлаар Хятадын эрх баригчидтай уулзаж хэлэлцсэнийхээ дараа АНУ-ын дэд Ерөнхийлөгч Улаанбаатарт айлчилж, хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах юм байна.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top