Шатахуун импортлогчид үнээ 90 төгрөгөөр нэмлээ. 20, 30 төгрөгөөр нэмдэг байсан бол энэ удаад огцом нэмэгдүүлчихээд өнөөг хүртэл ямар ч тайлбар хийсэнгүй. Салбарын яамны холбогдох хүмүүс нь ч ган үг ган хийхгүй сууцгааж байна. Оросын тал тонн тутамд 150-200 ам.доллараар нэмэгдүүлсэн гэнэ лээ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа сонсоод л өнгөрлөө.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шатахууны үнэ нэмэгдсэн нь салбарын сайд Д.Зоригттой холбоотой гэнэ. Хаврын тариалалтын цагаар шатахуун, дизелийн түлшээ өгөлгүй гэдийсэн Оросын талтай хэлэлцээр хийх гэж очихдоо тэрбээр “хэлсэн үнээр чинь л авья” гээд хошуу унжуулсан юм байх. Манайд хамгийн ойр байгаа нефьт боловсруулах үйлдвэрээсээ бус хамаагүй цаана байгаа газраас шатахуун ачуулж, түүнийгээ бас цагт нь илгээхгүй их гүрний үзэл гаргасан оросууд тэд авахгүй хаачдаг юм гэсэн байдлаар хандан үнээ нэмчихсэн аж. Хэдээр ч байсан хамаагүй авья гэж байхад нэмэхгүй өнгөрөх тэнэг... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )