Хүүхдээ зодож болохгүй арван шалтгаан

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

1.  Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. Хүүхдийг цохиход хөл, гар нь хөхөрч, яс хугарч, сорви үлдэх, мэдрэлийн тогтолцоо нь гэмтэх аюултай.

2.  Бие махбодын шийтгэл эцэг, эх, хүүхэд хоорондын итгэлцлийг үгүй хийдэг.

3.  Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулах биш, улам дордуулдаг. Зодуулсан хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохиох, дүү болон найз нөхдөө дээрэлхэх, зодох муу авиртай болдог.

4. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. Өөрөөсөө жижиг, эсвэл сул дорой нэгнийг зодож, дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд суулгадаг.

5. Хүүхдийг айлгаснаар зөв хүмүүжил олгохгүй. Өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л тэд үгэнд орж, бусад үед дураараа аашилдаг муу зуршилтай болно.

6. Зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үз дээ. Тэд өмнөхөө эргэж дурсах бүртээ гомдолтой, эсвэл ууртай дүр зургийг харах болно.

7. Хүүхдүүд ихэвчлэн илүү их анхаарал халамж, эсвэл хоол хүнс, унтах, үгүй бол илүү ихийг нээж, судалж, мэдэх гэснийхээ төлөө буруу зүйл хийлээ гэж томчуудаар загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг.

8.  Хүүхдийг зодож шийтгэснээр томчууд, эцэг эх, асран халамжлагчид тэднийг хүмүүжүүлэх чухал боломжоо алдаж байна гэсэн үг.

9. Зодуураар буруу үйлдлийг тухайн үедээ зогсоож болох ч учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийг зодсоноос илүү үр дүнтэй, гарч болох хор уршгаас сэргийлж байгаа хэрэг юм.

10. Өөрийн биеэр үлгэрлэн амьдралд сургах. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдэнд зааж сургаж, дотночлон ярилцаж бай. Хариуцлагатай, халамжтай, зарчимтай томчуудыг ажигласнаар хүүхдүүд сайн хүн болдог гэдгийг санаарай.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top