С.Жавхлан ”Шуранхай”-н Эрдэнэчимэгээс дахин салж, хоёр дахь охиноо өнчрүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

С.Жавхлан, Т.Баясгалан гэж ижилдүү нэртэй хоёр оюутан  хөтлөлцөн урлагийн тайзан дээр гарч байснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрч тэд өдгөө аль аль нь алдартай болцгоосон. Дуулсан дуу, байгаа байдал, ханилсан хань, тэдний үг үйлдэл болгоныг анаж суудаг хэдэн нөхдүүд бий болсныг харахад Баясгалан, Жавхлан хоёр Монголдоо “од” болжээ. Алдрын титмийг өөрсдийнхөө хүчээр олж авсан тэдэнд Монголын төр засаг Гавьяат хэмээх эрхэм шагналыг гардуулж ард түмэн ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ хэдэн жилийн дараа өгөхгүй, шагнал нь  арай эртэдчихлээ хэмээн хэлж байсан хүмүүс  ч цөөнгүй байсан билээ. Шагнал авсанаас хойш төд удалгүй Жавхлан улс төр рүү, Баясгалан хувийн амьдралдаа ихэд анхаарч улмаар бизнес рүү хөл тавьсан.  Зохиолын дууны ханхүү гүнж гэгддэг Жавхлан Баясгалан хоёрын  товч намтар иймэрхүү. Хайрын дуу хамтдаа дуулан бие биеэ хайрын харцаар харж дуугаа амилуулдаг байсан болоод ч тэрүү Баясгалан Жавхландаа дурласан гэдгийг Монголд мэдэхгүй хүн үлдээгээгүй болов уу. Тэр цагаас хойш бараг арван хавар өнгөрсөн ч МУГЖ дуучин С.Жавхлан сүүлийн үед   хуучны портнёр Баясаа руугаа утас цохин энд тэнд хүрээд ир хэмээн дууддаг болсон гэнэ. Тэр ч байтугай энэ байдал нь нэлээн хэд давтагдсан тул төрийн түшээ нөхрөөс нь ч  сануулга аваад байгаа сурагтай. С.Жавхлангийн хувьд Долгормаа хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэн охин үртэй болсон хэдий ч хоёр тийшээ болж “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй гэр бүл болж бас л хөөрхөн охинтой болсон.  Анх дотносож байх үеэсээ л дуучин бүсгүйгээ орхичихоод үе тэнгийнхээ дуучидтайгаа Хөх Нуруутдаа наргиж цэнгэн шоудаад суучихдаг байж. Нөгөөдүүл нь Эрдэнэчимгийг дуудаад ир гэхэд “Завгүй, ажилтай, байхгүй” гэх мэтээр амыг таглачихаад хүн амьтанд царайг нь харуулдаггүй байсан гэлцдэг. Аргагүй залуу улсууд амьтны хэл ам хэцүү шүү хэмээн ойлгож байсан хэдий  ч цаг хугацаа улирах тусам Жавхлангийн энэ зан гэргийгээ хэнтэй уулзаж, хаана яаж байхыг нь хүртэл нэгбүрчлэн зааварлаж байхыг эхнээсээ дуулгавартай дагаж ирсэн Эрдэнэчимэг сүүлдээ залхаж эхэлсэн бололтой.  Үнэхээр даруухан ааштай, ажилсаг, авьяаслаг сайхан бүсгүй гэж “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимгийг үеийнхэн нь үнэлдэг. Харин Жавхлан гавьяатын ийнхүү бүгдийг зааж зааварлах гээд байдаг занг тэвчихээ больсон Г.Эрдэнэчимэг охиноо аван туурга тусгаар амьдрах болсон гэнэ. Гавьяат маань хоёр дахь эхнэрээ явуулчихаад гоонь эрийн амьдралаар зугаатай амьдран өмнөх хүүхнүүдээ дуудсан шиг, тулганы гал бадраах  ёслол үйлдэж байгаа хэмээн 21 аймгаар аялсан шиг явна.  Монгол ёс заншил, эцэг өвгөдөөрөө бахархан ярих дуртай гавьяат маань юунд ингэж хоёр бүсгүйд сэтгэлийн шарх нэмж, хоёр охин үрийг эцэггүй өсгөх гашуун тавиланд унагана вэ. Бахархан ярьдаг эцэг өвгөд чинь  салах сарнихыг нэг их таашаадаггүйг мартаа юу гавьяат аа.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.23.51.8) 2014 оны 05 сарын 03

sain hvv ard tvmni iltel daij amidraarai ymar neg ymand tuushircg bolohgvi eej aabd ih bayrladag iim saihan ard tvmni hair tai hvv osgond bayrladag

0  |  0
Top