Өвөрмонголчууд манай урлагийнхны тоглолтыг их л идэвхтэй үздэг. Гэтэл тэдний "үзэн яддаг" хамтлаг Монголд бас бий. Энэ нь "Маск" продакшныхан юм. Учир нь "Маск"-ийнхны уран бүтээлд өвөрмонголчуудыг хэллэгээр нь эвгүй байдалд оруулсан олон тохиолдол байдаг гэнэ. Жишээлбэл, Зайрмагийг хөлдүүс мөлжих, телевизорыг дүрстэй авдар, удирдлагыг нь алсын зайнаас эзэмдэгч гэдэг хэмээн буруу ташаа өгүүлдэг гэнэ. Өвөрмонголчууд үүнд нь их л гомдолтой суудаг аж. Хэрэв "Маск"-ийнхан тэнд тоглолтоор очвол эвгүй байдалд орж мэднэ гэнэ шүү.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )