УИХ-ын 76 гишүүний үндсэн мэргэжлийг Zindaa.mn толилуулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Монгол улс үндсэн хуулиндаа Монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг билээ. Өөрөөр хэлбэл  Монгол улсын иргэн л бол таны хэн байх, ямар гарал үүсэлтэй, ямар ажил мэргэжилтэйгээс үл хамааран УИХ-д нэр дэвших эрхтэй. Эндээс нэг бодох зүйл гарч ирж байгаа нь манай төрийн эрх баригчид ямар мэргэжилтэй улсууд юм бол?  Ингээд УИХ-д сууж байгаа эрхмүүдийн дийлэнх нь ямар мэргэжилтэй болох, гишүүдийн үндсэн мэргэжил нь юу болох талаар хүргэе. 
Эрх чөлөөг дээдлэгч  АНУ-ын конгрессийн 100 суудлын 65-ыг нь хуульч мэргэжилтэй хүмүүс эзэлдэг юм билээ. Харин манайд  УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж байгаа гишүүдийн 29,2 хувь нь инженер албан ёсны сайт дээр байгаа боловч бодит амьдрал дээр дипломтой төгссөнийг нь тоолоод үзэхээр 29 болж байна. Инженерүүдийн араас эдийн засагч, хуульч, багш нар өнгөлж бусад мэргэжлийнхэн “баян ходоод” боллоо.
 

 

1.    З.Алтай:  Москвагийн их сургуулийг сэтгүүлчээр төгссөн.


2.    П.Алтангэрэл: Түүхч багш мэргэжилтэй.  МУИС, МУБИС-ийг дүүргэсэн.


3.    Н.Алтанхуяг: Физикч, Биофизикч мэргэжилтэй. 


4.    Р.Амаржаргал: МУИС, Москвагийн их сургууль, Хумбольдтын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.


5.    Д.Арвин: МУИС-ийг Түүхч, түүхийн багшаар дүүргэсэн тэрээр МАН-аас 1-р тойрогт нэр дэвшсэн. 


6.    Х.Бадамсүрэн: Уул уурхайн инженер маркшейдер мэргэжлээр  Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг дүүргэсэн. 


7.    Х.Баделхан: Автоинженер, Удирдлагын менежерээр  Политехникийн дээд сургууль, ОХУ-ын удирдлагын академид суралцаж төгссөн.


8.    Д.Балдан-Очир: Төлөвлөгч-эдийн засагч, нийгэм судлаачаар ОХУ-н Эрхүү хотын УААА-н дээд сургууль, ОХУ-н ШУА-н Олон улсын эдийн засаг, улс төр судлалын академийг төгссөн.


9.     Б.Бат-Эрдэнэ:  Хуульч мэргэжлээр Цэргийн дээд сургуулийг төгссөн


10.    Э.Бат-Үүл: Физикч, Физикийн багш мэргэжлээр  МУИС-д суралцаж төгссөн.


11.    Б.Батбаяр: Уул уурхайн цахилгааны инженерээр  Дэлхийн худалдааны институтийн Уул уурхайн дээд сургуулийг төгссөн


12.    Д.Батбаяр:  Сүмоч, Багш дасгалжуулагч


13.    Н.Батбаяр: Эдийн засагч, статистикч мэргэжлээр Москва хотын Улсын Их Сургуулийг дүүргэсэн. 

14.    Ц.Батбаяр: Улс төр судлаач, эдийн засагч мэргэжлээр Цэргийн Дээд сургууль, Улс Төрийн Дээд сургууль, Удирдлагын Академид тус тус суралцсан.

15.   Су. Батболд: Инженерээр Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль, Төрийн Захиргааны Удирдлагын Хөгжлийн Институтийг тус тус дүүргэсэн. 

16.   Сү.Батболд: Эдийн засагч мэргэжлээр Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, Лондон хотын Бизнесийн удирдлагын их сургууль, Москва хотын Дипломатын академийг тус тус төгссөн. 

17.   Ж.Батсуурь: Инженер 

18.   Я.Батсуурь:Олон улсын харилцаа 

19.   Х.Баттулга: Уран зураачаар Дүрслэх урлагын дунд сургууль

20.   Г.Батхүү:  Инженер, эдийн засагч ЗХУ-ын Харьков хотын Инженер, Эдийн засгийн дээд сургуулийг төгссөн.

21.   С.Баяр: Хуульч мэргэжлээр Москвагийн Улсын их сургуулийг дүүргэсэн


22.   Г.Баярсайхан: Их Эмч, Экологич

23.   Ц.Баярсайхан: Инженер, эдийн засагч, Статистикч-Эдийн засагч Москва хотын Эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийг тус тус дүүргэсэн. 


24.    С.Баярцогт: Улс төр, эдийн засгийн ухааны багш, эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр Москвагийн Улсын Их сургууль, ХБНГУ-ын Баден-Вюртенбергийн Гадаад худалдааны академи, МУИС, Колумбын Их сургуульд суралцсан.


25.    Л. Болд: Эдийн засагч, статистикч хуучнаар БНАГУ-ын Бернаугийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн дээд сургуулийн төгссөн. 


26.    Р.Буд: Гүүрийн инженер, Тээврийн инженерчлэл төлөвлөлт мэргэжлээр Унгар улсын Тээвэр холбооны дээд сургууль, Лийдсийн Их Сургуулийг дүүргэсэн. 


27.    С.Бямбацогт: Бизнес судлаач, эдийн засагч мэргэжлээр Санхүү эдийн засгийн дээд сургууль, Голландын Маaстрихтын их сургуулийг төгссөн.

28.    Н.Ганбямба:  Түүхч, эдийн засагчаар МУИС, Москвагийн Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд суралцсан.


29.    Л. Гансүх: Барилгын инженерээр Бизнесийн удирдлага Техникийн их сургуулийг төгссөн.


30.   Л.Гантөмөр: Цахилгаан холбооны инженер, Электроникийн инженерээр Японы Сэндай коллежи, Японы Нагаока технологийн их сургуулийг тус тус төгссөн.


31.    Д.Ганхуяг: Хими технологийн инженер, эдийн засагчаар МУБИС, Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, Киото хотын Политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. 


32.    Р.Гончигдорж: Математикч МУИС


33.    Л.Гүндалай: Хүний их эмч ХБНГУ-ын Мартин-Лютерийн Их сургуулийг төгссөн


34.    Ц.Даваасүрэн: Автоматик цахилгааны инженер, эдийн засагч 


35.    Д. Дамба-Очир: ОХУ-ын Одесс хотын Политехникийн дээд сургуулийг КЛП -Автоматикийн инженер мэргэжлээр төгссөн


36.    Ц.Дашдорж:  Өрөмдлөгийн технологич, инженерээр Политехникийн дээд сургууль, ХБНГУ-д Уул уурхайн институтийг төгссөн.


37.    Д.Дондог: Математик, физикийн багшаар МУБИС, Намын дээд сургуулийг төгссөн. 


38.    Д.Дэмбэрэл:  Худалдааны эдийн засагч, Удирдахуйн ухаан Эдийн засгийн дээд сургууль, Москва хотын Нийгмийн Ухааны Академийг төгссөн.


39.    Х.Жекей: Артиллер ашиглалтын инженер Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникум, Цэргийн нэгдсэн дээд сургууль, ОХУ-ын Хилийн албаны академи, Батлан Хамгаалахын Их сургуулийг тус тус төгссөн. 


40.     Д.Загджав:  Хуульч, Бизнесийн удирдлагын менежерээр Цэргийн дээд сургууль, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын эдийн засгийн удирдлагын академид суралцаж төгссөн. 


41.    Г.Занданшатар:  Санхүү эдийн засагчаар  Плехановын нэрэмжит Улс Ард Аж Ахуйн Дээд сургууль, Голландын Маастрихтын их сургуулийг тус тус төгссөн.  


42.    Д.Зоригт: Улс төр судлаач, хятад судлаачаар  Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, Австралийн Их Сургууль, Кюүшүгийн Их Сургуулийг дүүргэсэн.


43.    М.Зоригт:   Инженер-эдийн засагч мэргэжлээр хуучнаар ЗХУ, Ростовын Улсын Их Сургуулийг төгссөн.  


44.    С.Ламбаа:  Инженер, эдийн засагч мэргэжлээр МУИС-ийг дүүргэсэн.


45.    Д.Лүндээжанцан:  Хуульч мэргэжлээр  МУИС-ийг  төгссөн.


46.    Ц.Мөнх-Оргил:  Эрхзүйчээр  Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, Харвардын их сургуулийг төгссөн. 


47.    Э.Мөнх-Очир: Эдийн засагч, гадаад худалдааны менежер "Санко" менежментийн коллеж, Зах зээл судлалын хүрээлэнд суралцсан. 


48.    Х.Наранхүү: Олон ул¬сын эдийн засагч хуучнаар ЗХУ-ын Киевийн их сургууль, АНУ-ын Мерилиний их сургуулийг төгссөн.


49.    Ц.Нямдорж:  Хуульч  мэргэжлээр Санкт-Петербург хотын Улсын их сургуулийг дүүргэсэн. 


50.    Д.Одбаяр: Эрх зүйч, дипломатч, хуульч мэргэжлээр Москва хотын залуучуудын дээд сургууль, МУИС, Энэтхэгийн эрхзүйн их сургууль, Голландын Олон улсын харилцааны сургуулийг тус тус дүүргэсэн. 


51.    Д.Одхүү: Уулын инженер, геофизикчээр Тюмень хотын Аж үйлдвэрийн дээд сургуулийг дүүргэсэн.


52.    Д.Очирбат: Хүний их эмч Анагаах ухааны их сургууль, Удирдлагын Академид тус тус суралцсан. 

 
53.    С.Оюун: Геохимич мэргэжлээр  Чехословак улсын Карлын Их сургууль, Кембрижийн Их сургуульд тус тус суралцаж төгссөн. 


54.    Д.Оюунхорол: Математикийн багш, эрх зүйч МУБИС-ийг дүүргэсэн.


55.    Р.Раш:  Төмөр замын инженер, Улс төр судлаач Ленинградын Төмөр замын дээд сургууль, ОХУ-ын Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн.


56.     Ч.Сайханбилэг: Түүхийн багш, эрх зүйч


57.    Ш.Сайхансамбуу:  Сантехникийн инженер


58.     Ц.Сэдваанчиг:  Инженер


59.     Ж.Сүхбаатар:   Эрхзүйч


60.    А.Тлейхан:  Эрчим хүчний инженер, эдийн засагчаар  МУИС, ШУТИС-ийн тус тус дүүргэсэн.


61.    Х.Тэмүүжин:  Хуульч мэргэжлээр  МУИС-д суралдцаж төгссөн.


62.    Д.Тэрбишдагва: Хүнсний инженер технологич мэргэжлээр Германы Гумболдтын Их Сургуулийг  дүүргэсэн.


63.     Ч.Улаан:  Инженер, эдийн засагчаар хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын улс ардын аж ахуйн дээд сургууль, ОХУ-ын Москва хотын Удирдлагын академид суралцаж төгссөн.  


64.    Д.Хаянхярваа:  Барилгын инженер, эдийн засагчаар  Политехникийн дээд сургууль, Москва хотын удирдлагын дээд сургуулийг тус тус дүүргэсэн. 


65.    Ч.Хүрэлбаатар: Төлөвлөгч, эдийн засагч ОХУ-ын Ленинградын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Австрали Улсын Сиднейн Их сургуулийг тус тус дүүргэсэн. 


66.    Ц. Цэнгэл: Эрчим хүчний болон турбины тохируулгын инженер мэргэжлээр  хуучнаар ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг дүүргэж, Удирдлагын хөгжлийн академид мөн суралцсан. 


67.    Б.Чойжилсүрэн: Автоматикч, телемеханикч мэргэжлээр  ОХУ-ын Екатеринбург хотод Уралын Политехникийн дээд сургуулийг дүүргэсэн. 


68.    О.Чулуунбат: Санхүү эдийн засагч


69.     Ц.Шинэбаяр:  Уул уурхайн инженер


70.     Д.Энхбат:  Системийн техникийн инженер Уралын политехникийн дээд сургуулийг дүүргэсэн. 


71.    Ж.Энхбаяр:  Эрх зүйч, бизнесийн удирдлагаар МУИС, Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус дүүргэсэн. 


72.    З.Энхболд: Автоматик, телемеханикийн инженер, эрхзүйч, бизнесийн удирдлагаар ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, МУИС, Денверийн Их Сургуулийг төгссөн.  


73.    М.Энхболд: Эдийн засагчаар  МУИС-ийг төгссөн.  


74.    Н.Энхболд:  Инженер, эдийн засагч, улс төр судлаачаар Москва хотын Хэв¬лэлийн дээд сургууль, Москвагийн Коммунист намын дээд сургууль, Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн.


75.     Ө.Энхтүвшин:  Түүхч, түүхийн багшаар МУИС, хуучнаар ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. 

 
76.    С.Эрдэнэ:  Хуульч мэргэжлээр  ерөнхий цэргийн команд ийг төгссөний дараагаар  Отгонтэнгэр их сургууль, Удирдлагын акедемид суралцаж төгссөн байна. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top