“Ирэх сонгуульд Ховдоос нэр дэвших нь дээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Аймгийнхаа 80 жилийн ойгоор улсын цолтой, залуу бөхчүудэд зангарагтай загнасан УИХ-ын гишүүн, Кёкүшюзан Д.Батбаярыг наадамчин олон ингэж дүгнэжээ. Гишүүн Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн     барилдааны дундуур наадамчин олон, аймгийнхаа бөхчүүдэд хандан нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж явахаа илэрхийлээд автомашин, мотоцикль гардуулсан байна. Тэрээр улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарт "Land 200" автамашин, шинээр төрсөн улсын начин, залуу бөхчүүдэд мотоцикль бэлэглэжээ. Үүнийг харж суусан  наадамчид,"Ирэх сонгуульд эндээс нэр дэвших нь дээ. Нутгийн бөхчүүдээ сайн харж үзлээ. 80 жилийн түрүү бөх, морины бай шагналаас ч үнэтэй бэлэг байна" хэмээн ярилцжээ.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top