Өнөөдөр Улс төр, менежментийн академийн оюутнууд санаачлан Сүхбаатарын талбайг угааж байна. Тэд гэр гэрээсээ шалны алчуур, шүүр авчраад Лосктой усаар талбайг угааж байгаа юм. Тэнд цугласан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус академийнхан өнөөдөртөө багтаж угааж дуусгана хэмээн ярьж байлаа. Сүхбаатарын талбайг архи тамхигүй орчин болгохоор уриалж буй тус академийн энэ үйлдлийг маш олон хүн талархан хүлээж авч байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )