Монголын сайхан бүсгүйчүүд тоглож байгаа “Гэр” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг кинонд Монголын тайз дэлгэцийн акулууд өнөөгийн амьдралын төрхөөс нилээн өөр дүр гаргаж байгаа юм байна. Тодруулбал топ Д.Пүрэвсүрэн Цахирмаа хэмээх хэл амтай, оюутан охины дүр бүтээж байгаа бол топ Э.Одгэрэл Уянга хэмээх сайхан гэр бүлтэй, намбалаг, өндөр боловсролтой бүсгүйн дүрд тоглож байгаа юм. Харин жүжигчин О.Энхтуулын хувьд нөхөртөө хайртай дуучин бүсгүйн дүрийг бүтээж байгаа. Гол дүрийн жүжигчид зураг авалтын талбай болох Гоодойн аманд байрлаагүй, гэрээсээ ирэн очин байгаа гэдгийг зураг авалтын багийнхан хэлж байсан.
Топ Э.Одгэрэлийн хувьд камертай харьцаж сурсан туршлагатай нэгэн ч олон ангит кинонд тоглож байгаагүй болохоор бага зэрэг туршлага дутаж байгаагаа нуусангүй. Тэрээр хамтран ажиллаж байгаа нөхдийн тусламжтайгаар дүрдээ сайн орж байгаа гэдгээ хэлж байлаа.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )