Залуу, бүсгүй хоёр завиар зугаална. Гэнэт тэнгэр бүрхэн бороо орж цахилгаан цахиж эхлэв. Залуу залбиран хашгирна:
-Тэнгэр бурхан минь өршөө, би дахиад хэзээ ч тамхи татахгүй... архи уухгүй..
Найз бүсгүй нь бас хашгирав:
-Одоо болно оо, бусад нь байж байг!!!
-------------------------------
Эхнэрүүд нөхөртөө, "Чи ядаж 12-оос өмнө гэртээ гозойж байх ёстой шүү" гэж хэлдэг. Ингэхэд эрчүүд гол төлөв “12-оос өмнө, гэртээ” гэдэг дээр нь голчлон анхаардаг бол эхнэрүүд нь "гозойх" гэдгийг нь илүү анхаарал татахаар хэлэхийг хичээж байдаг.
-------------------------------
-Бүсгүй утсаа өг дөө!!!
-Ишш, яасан анхны харцаар дурлачихсан уу?
-Үгүй дээ, тэнэг минь дээрэм хийж байна.
-------------------------------
Уух дуртай нөхрийнхөө үнсэлтийг илүү тачаангүй, янаг болгохыгхүсвэл үнсэлцэхээсээ өмнө амандаа архи балгаж бай.
--------------------------------
Хөдөө замд нэгэн морин тэрэгтэй өвгөн том машинд шүргүүлж тэрэг нь эвдэрч, морь нь бэртэн тийчилж, өөрөө босож чадахгүй хэвтэж байтал мотоцикльтой цагдаа ирэв. Цагдаа байдлыг харж байснаа амьтныг тамлаад яахав гэж бодоод шархтай морийг буудаад алчихав. Тэгээд өвгөн дээр ирээд:
-Өвөө бие яаж байна? гэвэл, сандарсан өвгөн:
-Өө, сайн сайн. Урьдынхаасаа сайн болчихсон байна!
------------------------------
Хэрээ амандаа бяслаг зуугаад мөчир дээр сууж байтал үнэг мод барьсаар юу юугүй давхиж ирээд толгой руу нь цохиж унагаачихаад бяслагийг нь аваад зугтаачихлаа гэнэ. Хэрээ ухаан орсноо:
-Ёооё, бүхэл бүтэн үлгэрийг ингэтлээ товчлоод байхдаа яахав дээ!
----------------------------
Онцгой байдлын газарт:
-Дарга аа, хадгалсан өвснүүд маань хөгцөрчихөж, яах вэ?
-Малчдад үнэгүй өг.
-Нөөцөлсөн мах маань хатчихаж.
-Хиамны үйлдвэрт бөөндчих.
-Хүнсний зүйлүүдийн хугацаа нь дууслаа.
-Хүүхдийн үдийн цайнд шахчих!
----------------------------
Сургуулийн үүдэн дэх зарлал:
“Өнөөдрөөс эхлэн хичээлийн хонхны дууг стерео болголоо. Ангиуд хүссэн дуугаа багш нарын конторт ирж захиална уу. Нэг дуу захиалахад 5 доллар”.
-----------------------------
-Мянгат Мянгаа гуайнх хотондоо ямар мануухай тавьсан гээч?
-Ямар?
-Маш аймшигтай
-Тийм үү?
-Тийм ээ, чононууд тэдний хонинд хүрэх нь бүү хэл, ноднин хулгайлсан хонио тоогоор нь буцааж авчирч өгсөн гээд л бодчих
-----------------------------
Яагаад махны үнэ нэмэгдээд байна?
-Малнууд улстөр хөөгөөд явчихаар.
-----------------------------
Нэг эр нөгөөдөө:
-Өглөө Ордны хажуугаар явж байсан чинь Ерөнхийлөгчтэй таараад...
-Юм гуйсан уу?
-Юу гэж Ерөнхийлөгч надаас юм гуйх вэ дээ...
-----------------------------
Анатомийн хичээл дээр багш:.
-Хөвгүүд яагаад охидуудаас намхан байдаг вэ?
-Төмсөг нь томроод доош нь дараад байдаг учраас, багш аа хэмээн Вовка хашгирав. Багш уурлан:
-Тэгвэл яагаад насанд хүрэхээрээ эмэгтэйчүүд эрчүүдээс намхан болчихдог юм? Вовка:
-Мээм нь томроод доош нь дараад л байхгүй юу.
-------------------------
Хийдийн банди нар Бурхны хишиг манз зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь "Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү" гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд "Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн болно" гэсэн бичиг тавьсан байна гэнэ.
-------------------------
Эмгэн, өвгөн хоёр сурч байсан сургуулийнхаа хашаанд очиж анх үнсэлцсэн модны дор сууж бага насаа дурсав. Тэгээд харих замдаа бөөн мөнгөтэй түрийвч олж бөөн баяр болж гэртээ авчран юу авч, яаж үрэхээ ярилцан байтал хаалга тогшив. Цагдаа орж ирэв:
-За сайн байцгаана уу, танай энэ хавьд нэг хүн их мөнгөтэй түрийвчээ гээсэн байна, бид энэ хавийн бүх хүмүүсээс асууж яваа юмаа.
Эмгэн тас гүрийж, өвгөн тээнэгэлзэв. Эмгэн:
-Манай энэ зөнөг нь залгаад худал ярьдаг болчихоод байгаа юм...
Цагдаа, өвгөнд:
-Та ярь, ярь. Өвгөн:
-Юу... бид хоёр... өнөөдөр... сургуулиа тараад... том модны дор үнсэлцэж... байгаад... харьж ирсэн... юм. Цагдаа нар гарч явлаа.
------------------------
-Энэ юун жагсаал вэ?
-Гомочууд эрхээ хамгаалж байгаа юм байх аа?
-Ямар эрх, цэрэгт явна гээд үү?
------------------------
Гар утасны оператор:
-Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Эр:
-Холбоод өгөхийг бод оо!
------------------------
-Чи наад нүүр ам, гар хөл чинь яачихаа вэ?
-Хэдэн найзтайгаа гахайнд яваад
-Тэгээд?
-Тэгээд гахайтай газраа очсон чинь гахай гарч ирдэггүй дээ, тэгэхээр нь авч явсан хэдэн шил архиа уучихаад сууж байсан чинь нэг бүдүүн бодон гараад ирдэг байгаа...
----------------------
-Хөөе, охион, танилцья л даа.
-Үгүй ээ
-Утсаа өгчих
-Энэ миний утас аа
-Чи ямар утастай юм бэ?
-Самсунгтай
-Дугаар нь?
-6310
-Үгүй ээ, цифр нь?
-Араб
---------------------------
Эр томилолтоос ирээд шууд шкафныхаа хаалгыг онгойлгон дотор нь нүцгэн сууж буй эрд хэлж байна.
-Би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, манай авгай надаас салаад явчихсан гэж!
--------------------------
Бенз жийп 2 тн, үнэ нь 40.000 доллар. Нэг кг-ын үнэ нь 20 доллар. Хонда унадаг дугуй 7 кг, үнэ нь 1.400 доллар. Нэг кг нь 200 доллар.
Дүгнэлт: Унадаг дугуй, жийпнээс 10 дахин илүү үнэтэй.
Уриалга: Боссууд аа, унадаг дугуйгаар баярхацгаая!
-------------------------
Хоёр хүүхэн ярина:
-Чи юуны тухай мөрөөдөж байна?
-Нэг баян компанийн захирал таараад надад зуун мянган доллар өгөөсэй гэж бодож байна.
-Яагаад сая доллар биш гэж?
-Яаж ч бодсон, огт танихгүй хүн чинь сая доллар өгнө гэж байхгүй биз дээ!
-------------------------
Нэгэн ухаантай эр гал тогооныхоо ширээг гялгар бүтээлгээр бүтээв. Шөнө нь гал тогооноос нь хальтирч унаж буй жоомнуудын чимээ, хараалын үгс сонсогдож байв...
Хэд хоногийн дараа тэшүүртэй жоомнууд үзэгдэж эхлэв...
-------------------------
Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна. Тоосгыг буруутгав:
-Чамаас л болж энэ байшин нурлаа.
-Би ямар ч хамаагүй ээ, намайг анхнаас нь л хазгай өрсөн.
Элсийг буруутгав:
-Чамаас л болж энэ байшин нурсан байна.
-Надад ямар ч хамаагүй ээ. Намайг зуурсан хэмжээгээр нь л байсан.
Цементийг буруутгав:
-Ерөөсөө чамаас болж энэ байшин нурсан байна. Цемент:
-Хүүе болиод өгөөрэй. Би тэнд чинь огт байгаагүй.
-----------------------
-Байна уу, Вася юу?
-Тийм байна аа, хэн бэ?
-Нора байна аа.
-Аа, юу байна?
-Вася, би жирэмсэн болчихжээ.
-Та утас андуурчээ
----------------------
Эрчүүд бааранд суун танилцаж, бас элдэв юм ярьцгааж байна. Нэг эр нойрмоглоно. Бусад нь асуув:
-Хөөе, чи чинь урьд шөнө унтаагүй юмуу даа?
-Тийм ээ... уур хүрээд...
-Яагаад?
-Авгай шөнөжин "Абрам аа, хэрэггүй ээ... үгүй ээ... Абрам аа" гэж орилоод унтуулсангүй.
-Тэгээд юунд нь уурладаг юм?
-Би чинь Абрам биш, Хаим байхгүй юу!
-Тэгсэн ч гэсэн сүйдтэй юм болоогүй л байна ш дээ.
-Юу сүйдтэй юм болоогүй гэж, эхнэр маань өөр хүнтэй шөнөжин орилоод хонож байхад уу?
-Чи өөрөө л манай эхнэр "хэрэггүй ээ... үгүй ээ..." гээд л хашгираад байсан гэж хэлээ биз дээ. Тэгэхээр шөнөжин зөвшөөрөөгүй л байна ш дээ!
------------------------
Хоёр халзан эр маргана:
-Чи надаас илүү халзан!
-Үгүй чи!
-Яагаад?
-Яагаад гэвэл чиний толгой минийхээс том!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )