Хошин урлагийн эрэгтэй жүжигчид дотроос Х-ТҮЦ продакшны жүжигчин Ононг полдгор л болохоос хөөрхөн залуу шүү гэсэн үгс хүүхнүүдийн амнаас нэлээдгүй унадаг. Тэрээр хувийн амьдралаа хэвлэлийнхнээс нууж чаддагаараа бусдаасаа гарамгай. Алаг нүдэн Онон маань анх айлд хүргэн орж байх үедээ хөөгдөхөө шахаж байж. Учир юув хэмээвээс эхнэр Сараатайгаа эцэг эхийг нь байхгүй байх үед нь дотноссон аж. Хадмуудаа Оросоос ирэхэд нь хүргэн хүү хүчтэй гэдгийг харуулахаар чемодан савыг нь зөөлцөх гэтэл хадам аав нь түүнийг ширэв татан “Хэрэггүй ээ, би өөрөө” гэсээр зөөж дуусгажээ. Ононг өөрийн хүргэн болох гэж байгааг мэдэлгүй дэл сул юмыг нь хулгайлах “нүүрсчин”-тэй андуурсан нь тэр гэнэ. Тухайн үед хулгайчтай андуурагдан урвайж зогссон ч өнөөдөр Онон шиг очков өндөртэй хүргэн байдаггүй гэх юм билээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )