Дарь-Эхийн замыг өнөө орой 23 цагаас эхлэн сарын хугацаатай хаана

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06


 Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 12,7 км замыг өргөтгөл шинэтгэлийн ажлын улмаас 30 хоногийн хугацаатай хэсэгчлэн хаахаар боллоо.   Энэ ажлыг “Эйч Кей Би интернейшнл холдинг” компани гүйцэтгэж байгаа ажээ.  Өмнө нь явган хүний зам огт байхгүй. Иргэд шороон замаар явдаг байсан  тул 2,25 метр өргөн нэг талдаа гэрэлтүүлэгтэй явган хүний зам тавих юм байна. Мөн хуучин 7 метрийн өргөнтэй байсан замыг есөн метрийн өргөнтэй болгож байгаа аж. Замын цагдаагийн газраас гэр хорооллын гудамжаар явж засч буй замыг тойроод хотын төв рүү орох замыг гаргаад байгаа гэнэ. Нийтийн тээврийн автобуснууд хүртэл тэр замаар явна. Харин Дарь-Эхийн автобусны буудлаас цааших иргэд долоон буудлын замаар хотын төв рүү орж байхаар болжээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top