“Nature Sound” 19 дэхь төгсөлтөө хийлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07

Киви хамтлаг, дуучин Маралжингоо,  Соко нар бүгд Дашка студийн дэргэдэх “Nature sound” дуулаачийн курсээс төрөн гарсан  дуучид.  Тэгвэл Монголын рок поп урлагт шинэ хүч сэлбэж байдаг “Nature sound” дуулаачийн курс 19 дэхь төгсөлтөө хийлээ.  Хоёрхон эрэгтэй сурагчтай төгссөн энэ удаагийн курс охид ихтэй байсан талаар дуучин Даашка ярьсан. Мөн тэрээр  “Энэ удаагийн  сургалтад 16-18 насныхан түлхүү хамрагдсан.  Гэхдээ найдлага тавьж байгаа хүүхдүүд их байгаа.  Хэрэв дуулна гэвэл өөр дээрээ бичлэгийг нь хийж өгөхөд бэлэн”  гэдгийг төгсөлтийн үеэр онцолж хэлсэн юм.    Жилдээ хоёр удаа төгсөлт хийдэг  энэ курсийн  гала тоглолтын хүндэт зочин нь Рагу, хөгжмийн зохиолч Б.Долгион нар байдаг бөгөөд энэ удаагийн төгсөгчдөд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, “Universe best songs“ наадамд эртнээс өөрсдийгөө бэлдэхийг “үүрэг” болголоо.

А.Аюурзана
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkhjin(58.140.211.46) 2018 оны 05 сарын 06

Wow goy ymaa tolbor hed baidag we

0  |  0
Top