Хилээр алт гаргагчдын тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Зуны улиралд уул уурхайн олборлолт ихсэж тэр хэмжээгээр хилээр хууль бусаар алт гаргах гэсэн оролдлого нэмэгддэг.  Жишиг болон тогтсон энэхүү хууль бус үйлдэл  энэ сарын 4-нд давтагдсан байна.  Тодруулбал, энэ сарын 4-нд БНХАУ руу нэвтрэх гэж байсан Улаанбаатар хотын харьяат А.Цэцэнхүү 3,84 кг алт гар тээшиндээ авч яваад баригджээ.  Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн улсын байцаагч Д.Сувдмаа илрүүлсэн бөгөөд хэргийг Замын-үүд дэхь Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.               
Гаалийн ажилтнуудын мэдэгдэж байгаагаар сүүлийн үед гаалиар алт нуун гаргах явдал ихэссэн. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрсөн 4-р сард  2,265 кг алт манай улсын иргэд гаргах гэж байсан бөгөөд  баригдаж хэргийг цагдаагийн газарт шалгаж байгаа. Мөн БНСУ-ын иргэн Ким Сэ Хонь, И Жон Тэ, Ким Сан Чоль, Чой Ким Юунь, Ким Жүн Ёонь нарын 13 этгээд шулуун гэдсэндээ 13.3 кг алт хийж, хил гаргахыг завдаж саатуулагдсан.   892.3 сая төгрөгийн өртөг бүхий байгалийн баялгийг хил давуулахыг завдсан дээрх хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ-ын талд шилжиж, гэмт этгээдүүд нутагтаа очоод чөлөөтэй явж байгаа нь Монголчуудын дургүйг хүргэсэн хэрэг боллоо гэдгийг  гаалийн байцаагчид хэлж байлаа.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top