Такси 700 төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Өнөөдрөөс эхлэн такси компаниуд нэг километрийн үнээ 700 төгрөг болгожээ. Өглөө такси барьсан хүмүүс хоёр километр газарт 1500 төгрөг төлж жолооч, зорчигч нарын хооронд хаа сайгүй бөөн хэрүүл дэгдэж байна. Нэгэнт компаниуд үнээ нэмсэн болохоор хувиараа халтуур хийдэг жолооч нар ч үнээ нэмээд байна. Бензиний үнэ энэ хэвэрээ цааш өссөөр байвал такси 1000 төгрөгт ч хүрч магадгүй болжээ. Шатахууны хомсдол, түүнээс үүдсэн барааны үнийн өсөлтийн хариуцлагыг хүлээх албан тушаалтан, яам тамгын газар гэж энэ Монгол улсад байна уу.

Д.Билгүүн.

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top