Цөмийн хаягдал Монголд булшлах асуудалд Ерөнхийлөгч та хариулт өгнө үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Монгол улсын Ерөнхийлөгчид автоматаар очдог нэгэн сэтэр бол Үндэсний аюулгүй байдлын дарга хэмээх албан тушаал. Харамсалтай нь Ерөнхийлөгч маань энэ ажлаа сайн хийж чадахгүй байгаа бололтой.  Монголд цөмийн хaягдал булшлах асуудал хурцдаж байгаа энэ үед Ерөнхийлөгч маань энэ талаар ганц үг ган хийлгүй  дуугүй л явна.  Уг нь манай улс  2009 онд НҮБ-ийн “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай” олон улсын гэрээнд нэгдсэн.  Уг гэрээнд нэгдсэн улсууд "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай" олон улсын гэрээг чандлан сахих ёстой ч манай улс гэрээгээ зөрчиж байгаа. Уг гэрээнд "...цөмийн зэвсэггүй улс орон цөмийн зэвсэгтэй орнуудад энэ төрлийн зэвсэг хийхэд оролцдог түүхий эд нийлүүлэхгүй байх" гэж заасан бөгөөд бид энэ заалтыг гэрээнд элссэн даруйдаа л зөрчсөөр л байна.
Ерөнхийлөгчөө дээрх заалтыг зөрчихөө байж,  гурван сарын өмнөөс дэгдсэн цөмийн хог хаягдлыг Монгол улсад булах гээд байгаа гэрээний талаар  ард түмэндээ  мэдэгдэл хийнэ үү.  Уг нь энэ талаар Монголын Ногоон Нам мэдэгдэл хүргүүлсэн юм билээ. Сайтын хамт олон болон уншигчдынхаа өмнөөс  энэхүү мэдэгдлийг хүч нэмэгдүүлэн танд хүргүүлье.

Цөмийн хаягдал Монголд булшлах асуудалд Ерөнхийлөгч та хариулт өгнө үү?

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top