Эмэгтэй улс төрчдийг чадваржуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Эмэгтэйчүүдийн “Мonfem-net” үндэсний сүлжээнээс АНУ-ын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр найман аймагт эмэгтэй улс төрч, сонгогчдыг чадваржуулах сургалт явуулж байна. Төв, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Завхан, Дундговь, Увс аймгийн эмэгтэйчүүдийн дунд 18-30 насны залуу, 30-аас дээш насны туршлагатай гэсэн хоёр ангиллаар уг сургалтыг хийж байгаа юм байна. Сургалтыг УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл тодорхой үе шаттайгаар хийхээр болжээ. Энэ сарын 11-12-нд сургалтын дараагийн шат үргэлжлэх юм. Тус сүлжээ энэ сарын 5-нд видео бага хурал зохион байгуулж сургалтад хамрагдаж буй найман аймгийн бүсгүйчүүдтэй сургагч багш нар нь өмнөх сургалтын үр дүнгийн талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top