Дэлхийн залуучуудын энх тайвны корпусаас зохион байгуулж буй Олон улсын залуучуудын чуулга уулзалт энэ сарын 26-ны 15:00 цагт Төрийн ордны их танхимд эхэлнэ.
“Дэлхийн энхийн их наадам” нь хүн төрөлхтний нийтлэг тэмүүлэл, зарчим болон үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж ажилладаг дэлхий дахины хөдөлгөөн юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрын 239 тоот тогтоолын дагуу зохион байгуулагдаж буй “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” нь дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгт Монгол орны үүрэг оролцоог тодорхойлон дэмжих зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Олон улсын залуу удирдагчдын чуулга уулзалт нь “Нэг хүн мөрөөдвөл хүсэл боловч мянган хүн мөрөөдвөл бодит болно” гэсэн уриан дор Япон, Малайз, Филиппин, АНУ, Бразил, Перу, Кени, Орос, Хятад, Солонгос зэрэг дэлхийн 10 гаруй орны салбар бүхий шилдэг оюутан залуус Улаанбаатар хотноо чуулах гэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )