Нийслэлд нүхэн гарцыг олноор барина

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансрын тунелийн нүхэн гарц барих ажил энэ сарын 3-нд эхэлсэн. Нүхэн гарц барихын тулд дулаан, цахилгааны шугамыг шилжүүлэх шаардлагатай байгаа тул энэ ажил бага зэрэг удааширч байгаа аж. Гэхдээ уг нүхэн гарцыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад өгөх юм байна. Харин ганц үүгээр зогсохгүй энэ сарын дундуур хэд хэдэн нүхэн гарц барих ажил эхлэх нь. Тухайлбал, Улсын их дэлгүүр, Төв шуудангийн өмнө, 120 мянгатын автобусны буудал, Ард кино театрын өмнө нийт дөрвөн нүхэн гарц барих аж. Сүүлийн жилүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул нийслэлд ийнхүү нүхэн гарц олноор нь барих шаардлага тулгарчээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top