Архангай аймгийн Батцэнгэл сумын хүн эмнэлгийн машин урд Тамирын голд далд орон шахан байхад нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дээд дэслэгч Д.Хонгороор ахлуулсан аврах багийнхан нутгийн иргэдийн оролцоотойгоор үерийн уснаас гарган гурван залуу, нэг эмэгтэйн халуун амийг аварчээ. Түүнчлэн Тоглохын талын даншгийг сурвалжлахаар явсан телевизийн явуулын станцын машин, ЗИЛ-130 маркийн хоёр автомашин усанд сууж зорчигчид нь амиа алдахын даваан дээр Төвшрүүлэх суман дахь аймгийн Техник дундын төвийн гурван тракторыг дайчлан тэднийг татан гаргав. Тоглохын талын эхнээс Төвшрүүлэх сумын төв 20 гаруй км зайтай. Хэдийгээр бороо намдсан боловч уулын цас хайлан усны түвшин ихсэж арлын айлууд төдийгүй Тоглохын талд болж байсан “Тамирын хурд-3" даншгийн наадамчдыг сандаргаж, морь барианы газар, наадмын талбайд үерийн ус халин орж тав тухыг алдагдуулсан юм. Дашрамд дурдахад, Тоглохын тал бол Батцэнгэл сумын төвөөс урагш Тамирын голын урдуур орших тэнүүн нутаг.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )