Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой ирэх 12-р сарын 29-ны өдөр болно. Үүнтэй холбоотойгоор хэсэг уран бүтээлчид хамтран “Богд хаан” киноны зураг авалтыг хийхээр Булган аймаг руу өнгөрсөн бямба гарагт хөдөллөө. Киноны зургийг Булган аймаг болон Амарбаясгалант хийдэд хийх юм. Кинонд та бидний танил болсон жүжигчид шинэ залуу жүжигчидтэй хамтран тоглож байгаа гэнэ. Манжийн дарлалаас гарах тэмцэл, ардын хувьсгалыг манлайлан удирдаж, эрх чөлөөт улс болоход түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэн бодитоор харуулах энэ киноны бэлтгэл ажлыг Үндэсний кино урлагийн академи хоёр жилийн өмнөөс санаачлан зохион байгуулжээ. Киноны хөгжмийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бичсэн бол зохиолыг Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр бичиж, найруулагчаар Б.Батбаяр, ерөнхий зураглаачаар Зундуй, Ганхуяг, ерөнхий зураачаар Одонгийн Нямдаваа нар ажиллаж байгаа юм байна. Киног ойролцоогоор 960 сая төгрөгт багтаан бүтээхээр төсөвлөжээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )