Шинэ яруу найрагчийг акулууд “төрүүлнэ”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн санаачилгаар залуу яруу найрагчдын дунд “Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлгийг МҮОНРТ, “Болор луу” продакшн хамтран зохион байгуулах гэж байна. Хоёр үе шаттайгаар залуу яруу найрагчдын бүтээлийг шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэх уг нэвтрүүлэг энэ сарын 15-нд эхлэх ажээ.

Нэгдүгээр шатнаас 30 яруу найрагчийг дараагийн шатанд шалгаруулж, утга зохиолын үзэл бодол, урсгал чиглэлийн дагуу тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй таван бүлгэмд өөрсдийн саналаар хуваагдан есөн сэдвийн дагуу шүлэг бичин өрсөлдөх юм байна. Эл нэвтрүүлгийн шүүгчээр МЗЭ-ийн шагналт, утга зохиол шүүмжлэгч, судлаач П.Батхуяг, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх нар ажиллах юм байна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top