Б.Төгөлдөр: Эрс тэс уур амьсгалтай байж эрхтэндээ силикон шахуулцгаах юм. Нэг өдөр бөгс нь хөлдөх вий

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

“Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөртэй ярилцлаа.  
-Өглөөний мэнд. Та нэлээд эртэч хүн байх, тийм үү?
-Өглөө бүр 3 цаг 50 минутад босоод хэвшчихсэн юм. Цонхоор, эсвэл  тагтан дээрээ гарч хөлхөх олны урсгалыг харж янз бүрийн дүгнэлт боловсруулна. Гэрээсээ 06 цаг гээд л гарна даа. Заримдаа гэрээсээ арав хоног гарахгүй амьдардаг. Би сар гэрээсээ гарахгүй байж үзсэн. Хүн төрөлхтний амьдралын арга барил янз бүр. Би ч гэсэн бусадтай адилхан нэг хэвийн амьдармааргүй байна. Хүн энэ дэлхийд унтах гэж ирсэн биш дээ. Энэ биеийг олж төрнө гэдэг ховор аз.
-Хотын шөнийн амьдрал тагтан дээрээс ямар харагдаж байна?
- Айлуудын цонх алдаг оног гэрэлтэй. Бүгд л шоронд орчихсон юм шиг бүргэд хаалганы цаана амьдарч байна. Шөнө үүдийг нь тогшвол хэн бэ гээд л айдаг. Амьдарч буй нийгмээ тийм түгшүүртэй болгочихсон. Тэр бүү хэл бүргэд хаалганаас илүү  сайн цоожтой, төмөр хаалга хүсээд байна. Яаж ийм шорон шиг сэтгэлгээнээс буцаж гарах вэ. Энэ бол дэлхийн төрөлхтөнд ч хамаатай зүйл. Сая Японд болсон цунамигаар олон давхар цоожтой хамгаалалттай барилгууд урсаад явсан. Тэгэхээр цоожиндоо биш. Харин бид сэтгэлгээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болоод хувирчихсан.
-Хотынхны сэтгэлгээ хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн үг үү?   
-Үгүй, үндэстнээрээ тийм байна. Сүүлийн 20 жил ардчилсан нийгэм байгуулахдаа цэвэр оюун санааны яргалалд оруулсан. “Амьд мөртлөө үхсэн хүн байх юм” гэдэг шиг оюун ухааны хувьд амьд хүн алга.  Би шөнө босдог нь унтаж чадахгүй дээ биш. Сэрээд тэр төмөр хаалгыг хардаг. Өдөр ирэх тусам тэр хаалганаас намайг энд хүчээр цоожилсон мэт энерги харагддаг.
-Тэгвэл Төгөлдөр гэж хүн байрандаа эсгийгээр хаалга хийчихвэл сэтгэлд чинь сэвгүй юм биш үү?
-Их сонин амьдралыг бид туулж байна. Том багагүй цэвэр агаарт нэг их хайртай болж. Агаарт гараад сэтгэлгээ, бодлынх нь утаа тордог арилдаг бол сайхан, тийм үү. Би залуустай уулзаж байнга өөрчлөлт ярьж явдаг хүн. Юм бүхнийг өөрчилмөөр байна. Бүр цэцэрлэгт дуулдаг “Болжмор болжмор хөөрхөн дөө Боов боорцогт дуртай даа” гэсэн дууг хүртэл өөрчилмөөр байна. Ийм шүлгээр  хүүхэд хүмүүжүүлээд яах юм бэ...

Үргэлжлэлийг энд дарж уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top