Насанд хүрээгүй нохойн хулгайчид эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг, цагаан давааны хогийн цэгээс өнгөрсөн сарын 16-нд 70 гаруй удаа хутгалуулсан эмэгтэйн цогцос олдсон. Мөрдөн байцаалтын явцад талийгаач Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтан гэж сонсогдож байсан ч цагдаагийн байгууллагаас үүнийг үгүйсгэсэн билээ. Одоогоор Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар болон тус дүүргийн цагдаагийн алба хаагчид хамтран хэргийг шалгаж байгаа юм байна. Хэргийн сэжигтнүүд нь “Нарантуул” зах дээр нохой хулгайлж зардаг насанд хүрээгүй дөрвөн этгээд гэнэ. Цагдаагийнхны таамаглаж буйгаар хулгайлсан нохдыг нь илрүүлчих гээд байсан учир хохирогч эмэгтэйн амь насанд халдсан байх магадлалтай аж.

Эх сурвалж: Өглөөний сонин      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top