Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа Хүүхдийн хорих 411 дүгээр ангид хуваарилагдан очоод удаагүй байна. Түүнтэй хамт дэд дарга Д.Сундуйсүрэн нь байгаа гэнэ. Ч.Сангарагчаа тэр хоёр тус хорихын аж ахуй дээр ажиллахаар болсон юм байна. Тэднийг очсоны дараахан тэндээс зургаан хоригдол оржээ. Өнөөдрийн байдлаар тэдгээр оргодлуудаас хоёр нь олдоогүй байна. Хоригдлууд оргохын өмнө хорихын хашаан дотроо цэвэрлэгээ хийж, зэрлэг ургамал түүж байсан гэдэг. Тэгээд нэг нь хашааны блокыг санаандгүй түлхтэл хөдөлж байхаар нь сугалж аваад нэг нэгээрээ нүхээр нь цуварч гараад оргожээ. Зарим эх сурвалжууд тус ангид хоригдож байгаа Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нартай энэ явдлыг холбон тайлбарлаж байна. Ч.Сангарагчаа нь ажил үүргийн хуваариар хорих ангийн эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцахаар болсон байв. Харин Д.Сундуйсүрэн нь жирийн хоригдлын адил хөдөлмөр эрхлэх үүрэгтэй. Ө.Алтангадас “Тахир соёт” дахь 429 дүгээр ангид мөн хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. Хоригдол Г.Бат-Очир, Т.Анхбаяр, Г.Алтангэрэл, О.Мөнхбаатар, А.Мөнгөн-Даваа, Х.Түмэнхүү нар анх оргохдоо Ч.Сангарчаагийн хариуцсан хашааны хэсгээр тийнхүү оргосон бололтой. Хашааны блок бүрэн бүтэн эсэхийг түүнээс гадна хорихын ажилтнуудаас харж хандах үүрэгтэй гэнэ. Ч.Сангарагчаа хоригдол хүүхдүүдийг давхар хариуцах үүрэггүй тул мань хүнийг шууд буруутгах аргагүй. Гэхдээ түүний хувьд хүүхдүүдэд дэндүү зөөлөн сэтгэл гаргасан, эсвэл оргох үед нь анзаараагүй болов уу. Түүнээс биш насаараа цагдаагийн байгууллага болон “Ганц худаг”-ын дарга зэрэг ажлыг хийж явсан мань эр арай ч насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зам руу түлхэхэд биечлэн оролцоогүй байлтай.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )