Энэ сард болох наадмыг зогсоох санал хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Наадмын өмнөхөн Хүй долоон худагт гарсан адууны ханиад цар хүрээгээ тэлж улсын хэмжээнд тархаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Завхан, Увс, Өмнөговь, Баян-Өлгий зэрэг аймагт адууны ханиад гараагүй байгаа бол үлдсэн бүх аймгуудад адууны ханиад гараад байна. Энэ өвчнөөр улсын хэмжээнд 70 мянга орчим адуу өвчлөөд байгаа төдийгүй 10 мянган адуу ханиадны улмаас хорогдсон байна. Өвчлөл нэмэгдэж, цар хүрээгээ хурдан тэлж байгаа нь аймгуудын тэгш ой тохиож, нутаг нутгаас ирсэн уралдааны морьд нэг дор бөөгнөрсөнтэй холбоотой хэмээн Улсын мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тиймээс энэ сард болох наадам, хурдан морьдын уралдааныг зогсоох тухай саналыг Улсын Онцгой комисст хүргүүллээ.Уг өвчин нь хүйтний улиралд ихээхэн тархаж, газар авдаг бөгөөд мал эмнэлэг, үржлийн газар хүйтрэхээс өмнө ханиадыг намжаахаар ийнхүү санал хүргүүлжээ. Мөн адууны томуугийн вакциныг аравдугаар сарын 1-нээс өмнө "Биокомбинат" ТӨҮГ-т үйлдвэрлэж, орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top