Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах “Шонхор плаза”-гийн гадна тавьсан автомашинаас энэ сарын 07-ны 00:00-02:30 цагийн хооронд эд зүйл алдагдсан байна гэсэн мэдээллийг шалгахад, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Т-гийн эзэмшлийн УНЗ 74-22 дугаартай Subaru маркийн машины толийг хагалж, 12 сая төгрөг, 80 орчим машины гаалийн техникийн бичиг баримтууд, 25 машины түлхүүр, банкны хадгаламжийн дэвтэр 6 ширхэг зэрэг эд зүйл бүхий цүнх алдагдсаныг тогтоожээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )