Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Ланд Лайн” компанийн захирал Д.Нэргүйд холбогдох хэргийг тус аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцэж хоёр жилийн хорих ял оноолоо. Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааг хууль бусаар явуулж онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулсан гэх хэргийг Монголд анх удаа шийдвэрлэж буй нь энэ гэнэ. Харин хэрэгтэнг нөхөн төлбөрөө хийсэн гэсэн шалтгаанаар тэнсэн харгалзах ял өгчээ
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )