“Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан өчигдөр хуримаа хийлээ. Тэрбээр цагаан өнгийн торгомсог хослолоор гоёсон нь зохисон гэж ванлий. “Гранж рок” стильтэй дуучин залуугийн хуримын ёслолын ажиллагаа тун ч даруухан болсон. Зөвхөн аав ээж, ах дүүс болон сүйт бүсгүйн дотны найзууд нь хүрэлцэн ирсэн байв. Амгаагийн эхнэр н.Алтанзул ТВ- 8 телевизийн хөтлөгч. Тэрбээр ирэх 10 дугаар сард нярайлах гэнэ. Хуримын даашинзтайгаа хослуулсан сувдан цагаан зүүсгэл гоёлтой бүсгүй хөл хүнд болохоор жаахан ядарч буй бололтой Амгаад их л эрхлэнгүй харагдсан. Хуримын ордонд ёслолоо үйлдсэн залуу хос Сүхбаатарын талбай болон Гандантэгчилэн хийдэд хүндэтгэл үзүүлээд Төв аймгийн нутаг ИНЕГ-ын харьяа “Жаргалант” цогцолборын зүг хөдөлсөн. Амгаагийн хадам аав ИНЕГ-т ажилладаг байсан учир хүүхдүүдийнхээ хуримын цайллагыг тэнд хийхээр төлөвлөсөн нь энэ. Цайллагад “Нисванис”-ынхан болон рок попынхон цөөнгүй уригдсан сурагтай. Тэд Амгаагийн хуриманд “Манай найзын хурим нижгэр болсон, танил найз нөхөд нь зөндөө ирсэн...” хэмээн дуулж 30 гарсан гоонь эрийн амьдралд цэг тавьсан гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )