Архидан согтуурч байсан гээд дахин 6 сар хорихоор болов

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Одоогоос дөрвөн жилийн өмнө "Баян-Өндөр сан" ХЗХ-ны эзэн С.Самбалхүндэв, Р.Баярмаа нарт Монгол Улсын шүүхээс тус бүр найман жилийн хорих ял оноож байсан билээ. Энэ шийтгэх тогтоолын дагуу "Баян-Өндөр сан" ХЗХ-ны 1417  хохирогчид 13.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан С.Самбалхүндэв Багануурын чанга дэглэмтэй, түүний  эхнэр Р.Баярмаа эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болж байсан билээ. Өмнө нь залилангийн хэргээр гурван жилийн хорих ял сонсч байсан гэх шалтгаанаар ялаа хүндрүүлж байсан Р.Баярмаагийн биеэр эдлэх ялын хугацаа өчигдөр дуусгавар болжээ. Гэвч тэрбээр хоригдож байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж, хорих ангид архидан согтуурч байсан удаатай тул түүнийг дахин зургаан сарын хугацаанд хорихоор болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top