10-аас дээш литр шатахуун авах бол багийн даргын тодорхойлолт хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Зарим орон нутагт шатахуун багийн даргын тодорхойлолтоор олгож байгаа гэнэ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Н.Зоригтбаатар "Өнгөрсөн зургадугаар сараас хойш бид шатахуун авахдаа багийн даргын гарын үсэг бүхий тодорхойлтоор шатахуун авч байгаа" гэсэн юм. Энэ талаар сумын Засаг даргаас тодруулахад, "ШТС-ын карттай бол тодорхойлолт авах шаардлагагүй байгаа. Харин картгүй иргэдэд 10 литр хүртэлх шатахууныг багийн даргын тодорхойлолтгүй авна. Үүнээс дээш хэмжээний шатахуун авах шаардлагатай бол багийн даргын тодорхойлт авна. Удахгүй тариа хураалтын ажил эхэлнэ. Тиймээс хөдөө орон нутагт шатахуун хомсдохоос сэрэмжилж ийм шийдвэр гаргасан" гэв. Гэтэл энэ нь орон нутагт шатахууныг шаглаж зардаг хүмүүсийг дэмжсэн явдал болсон гэж нутгийн иргэд хэлж байлаа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top