Туршлагатай, чадалтай улс төрч гэдгээ алхам тутамдаа баталдаг Н.Энхбаяр сүүлийн үед харамсах болоод байгаа. Түүний харууслыг хүргэсэн хүн бол Н.Энхбаярын заргалдан байж нэрээ авсан МАХН-ын нарийн бичгийн дарга асан С.Молор-Эрдэнэ. Н.Энхбаяр улс төрийн үйл хэрэгт өөрийгөө алдах эрхгүй гэж үздэг болохоор С.Молор-Эрдэнийг алдсандаа харамсан үе үе бодол болж дусал нулимс унагадаг болсон. Тэрээр өөрийнх нь баруун гар, итгэл даан улс төрийн үйл хэргийг хамтран үргэлжлүүлэх С.Молор-Эрдэнийг одоо ч гэсэн эргүүлэн авахад бэлэн байдаг. Даанч С.Молор-Эрдэнэ шийдээ гаргасан. Тиймээс бодол болохоос өөр гарцгүй.
Нэгэнт өнгөрсөн хэрэг болохоор харамсаад яахав дээ Н.Энхбаяр минь. Улс төрийн үйл хэргээ үргэлжлүүлж сүүдрийн засгийн газраа байгуулаад ажиллаад бай. Юм нэгээр дуусдаггүй юм гэнэ лээ. С.Молор-Эрдэнэ та хоёрын замын хүзүү урт байх байлгүй дээ.
А.Баярмаа
Zindaa.mn –Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )