Нийтийн дууны ханхүү маань сүүлийн үед гундуухан явах боллоо. Үндсэрхэг үзэлдээ хэт автан улс төрд орох гэсэн боловч “Гал Үндэстэн” холбооныхон түүнтэй зан мөр нийлэхгүйн улмаас аргагүйн эрхэнд салсан. Улмаар ганц чаддаг зүйл болох дуу дуулж хүмүүсийг өөртөө татахаар шийдсэн билээ. Улаанбаатар хотноо тоглолтоо амжилттай хийж, дуугаараа дамжуулан өөрийнхөө улс төрд орох суурийг тавьсан тэрээр хөдөө орон нутагт тоглохоор явсан ч бэл бэнчин, үнэхээр дутагдаж байна. Ядаж байхад мань хүнийг дэмжих нэгэн байхад дэмжих нь битгий хэл нэг нүдээрээ ч үзэхгүй гэсэн хүмүүс бас байх юмаа.
Хөөрхий ганц дайчин зүтгэсээр. Эцэстээ түүний зүтгэл ганцаардлаар дуусах төлөвтэй болж байна. Ганцаардаад ирэхийн цагт С.Жавхлан өөрийгөө мэдрэхийн дээдээр мэдэрч эхлээд байгаа. Цаашид хэрхэхийг таахын аргагүй ч ганцаардсан С.Жавхлан нэг хэсэгтээ л улс төрч болохын төлөө зүтгэх байхдаа.
А.Баярмаа
Zindaa.mn –Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )