МАХН-д элсэхээр МАН-аасаа нүүр буруулсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өөрийгөө хаанд өргөмжлөхөөр сэрүүн зүүдэлж явна гэж улс төрчид хоорондоо ярилцах боллоо. Улс төрийн нам дамжсан янхан гэж улс төрчид түүнийг аймшигтайгаар цоллоод өөрийгөө хаанд өргөмжлөх гээд байгааг нь буруушааж байна. Тодруулбал Ц.Шинэбаяр гишүүн “Хамуг Монгол” хөдөлгөөнд гишүүн элсүүлж байр сууриа бататгасны дараагаар хар сүлд тахих ёслол хийхээр төлөвлөжээ. Хар сүлд тахих үеэр өөрийгөө хаан мэт байлгахыг эртнээс бэлдэж байгаа. Бэлтгэл ажлаа хийгээд хэдэн шөнө, нойр хоолгүй тун ядарч явна. Гэсэн ч түүний хөдөлмөр талаар болсонгүй. Өөрийнхөө байр суурийг нийгэмд харьцангуй сайн бэхэлсэн гэдгийг ойр орчмынхон нь хэлж байсан.
Хэдий чинээ олон гишүүн дэмжигчтэй байна төдий чинээ түүний хаан болох хүсэл мөрөөдөл нь биелэхэд ойрхон болно. Тиймээс Ц.Шинэбаяр гишүүн хөдөлгөөнөө дэмжүүлэхийн тулд өөрийг нь дэмжээд нэгдэхийг хүсэгчдэд нээлттэй нэгэн болжээ.
Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч Р.Давааням, Ц.Шинэбаяраас эхлээд хаан болох хүсэлтэй хүмүүс ч их болж дээ орчин цагт.
А.Баярмаа
Zindaa.mn –Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )