Нефть боловсруулах гурван үйлдвэрийн шав тавих ёслол болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Түлшний хомсдлоос үүдэж Монголд нефть боловсруулах гурван үйлдвэр барихаар болсон юм. "Эдгээр үйлдвэрийн шав тавих ёслол маргааш болно" хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү ярьж байна.
120 мянган тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий "Хэт" компанийн үйлдвэрийн шав тавих ёслол маргааш Дорноговь аймагт болох аж. Уг үйлдвэр нь 30 жил ажиллах боломжтой бөгөөд 35-40 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.
Үүнээс гадна "Монгол Секү" компани Дархан хотод жилд 200 мянган тонн, "Мон-Эл-Газ" компани Дорноговь аймгийн Зүүнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийнхээ шавыг маргааш тавих аж. Эдгээр үйлдвэрийн эхний ээлж нь 2015 он гэхэд ашиглалтад орох бөгөөд тэр үед дотоодын хэрэгцээнийхээ 70-80 хувийг хангах боломжтой аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top