Импортлогчид шатахууныхаа үнийг нэмээд удаагүй байтал "Петровис" компани дизель түлшнийхээ үнийг литр тутамд 100 төгрөгөөр хямдрууллаа.
Энэ тухай "Петровис" компаниас тодруулахад, өчигдөр 17.00 цагт үнээ 100 төгрөгөөр хямдруулсан гэв. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй, хэлбэлзэлтэй байгаа ч энэ нь манай улсад шууд нөлөөлдөггүйг учир мэдэх хүмүүс хэлдэг. Учир нь манай улс нефтийн төрлийн бүтээгдэхүүнээ 100 хувь ОХУ-аас импортолдог. Тэрчлэн ОХУ-ын дотоодын зах зээлд үүссэн хязгаарлалт манай улсад үе үе ийнхүү хүндээр тусдгийг ч учирладаг. Хэдхэн хоногийн өмнө бензиний үнэ 90 төгрөгөөр нэмэгдсэн нь хэвээр байна.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )