Эх орны хишгээ байрны мөнгөндөө суутгуулж болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Эх орны хишиг гэлцдэг cap бүрийн 21000 төгрөгийг ””ХААН”” банк олгохоо татгалзсанаас болж энэ сард нэлээд асуудал үүссэн. ””ХААН”” банкны олгохоос татгалзсан мөнгийг ””Хадгаламж”” банк олгохоор болоод байгаа. Тус банк эх орны хишгийг өгөхийн тулд 1.4 тэрбум төгрөгөөр 72 салбар нэгж байгуулжээ. "Хадгаламж" банкны хувьд ашиг биш, харилцааг эрхэмлэж, харилцагч олонтой байхын тулд дээрх алхмыг хийсэн гэнэ. "Хадгаламж" банк "ХААН"-аас хишгээ авч байсан бүх хүмүүст нэрийн данс нээж, 21000 төгрөгийг нь байршуулсан байна.
Виза карт авахыг хүсэгчдэд ч ямар нэг саад байхгүй гэнэ. Картын захиалгаа аль ч салбарт нь өгч болох аж. Карт нь үнэ төлбөргүй. “Хадгаламж” банкны нийт 122 ATM, үйлчилгээний байгууллагуудад байршсан банкны 282 POS машин ашиглаж, эсвэл бусад банкны АТМ-ээр дамжуулан картнаасаа хүссэн үедээ мөнгөө авах боломжтой. Хэрвээ хүсвэл cap бүрийн мөнгөө орон сууц, цахилгааны төлбөрт шууд суутгуулах "Биллинг" үйлчилгээнд холбогдож болох нь.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top