Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж 2016 он гэхэд дуусах ёстой. Энэ хөтөлбөрийн талаар БХБЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын гадаад харилцааны дарга Ё.Манлайбаатартай ярилцлаа.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн эхэнд хот төлөвлөлтийг хийх шаардлагатай. Хот төлөвлөлт буюу Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг олон улсын байгууллага ЖАИКА боловсруулсан. Одоогоор энэхүү боловсруулсан төлөвлөгөөнд орсон өөрчлөлт, шинэчлэлтийг хоёр тал хамтран хийж байна. Мөн ЖАИКА-гийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу Хятад, Япон зэрэг улс оролцсон гүүр, зам баригдаж шинэ хорооллын төлөвлөлт хийгдэж байна. Сая Германы талтай хамтран Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн долоон төвтэй хамтарч ажиллахаар өчигдөр тохиролцлоо. Энэ мэтчилэн манай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд донор байгууллагууд саналаа тавьж оролцож байна. Хэрэгжүүлэх шатанд төлөвлөгөө боловсруулах сургалт хийх, санхүүжилт гаргах, хөнгөлттэй зээл олгох, тусламжийн зээл гаргах бүрэн болоцоотой байна.
-100 мянган айлын орон сууцанд ямар улс санхүүжилт хийх сонирхолтой байна вэ?
-Өнөөдрийг хүртэл 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөө боловсруулж төлөвлөлтөө хийж байхад энэ байгууллагууд оролцож байсан. Солонгосчууд Яармагийн усан хангамжийг шийдэх туслалцаа үзүүлэхээр боллоо. Германы тал Буянт-Ухаад баригдах цэвэрлэх байгууламжид тодорхой хэмжээний санхүүжилт гаргана. Азийн хөгжлийн банк тодорхой хэсэгт дэд бүтэц барих, орон сууц барихад оролцох төлөвлөгөөтэй. Эднийх хот байгуулалтын хоёр төсөл... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )