Америкийн “СNN” телевизээр тун удахгүй Улаанбаатар хотын амьдралын хэв маяг, өнгө төрхийг харуулсан нэвтрүүлэг цацагдах гэж байна. Тус телевизийн уран бүтээлчид өнгөрөгч сард Монголд ирээд нэвтрүүлэг бэлтгээд буцжээ. Монголын нийслэл хотод социализмын үеийн барилга байгууламж, орчин үеийн загвар шийдэл бүхий барилга байшинтай зэрэгцэн оршдог, мөн хүн амын ихэнх хэсгийг залуучууд эзэлдэг зэрэг нь тэдний сонирхлыг татаж нэвтрүүлэг хийхэд хүргэжээ.
Тэд Монголд байх хугацаандаа нийслэлийн иргэдтэй уулзаж ярилцан, Гандантэгчилэн хийд, музей, УДБЭТ, УДЭТ зэрэг газруудаар явж сурвалжлага хийн бодит байдлыг дурандаа буулгасан аж. Энэхүү нэвтрүүлэг бэлтгэгдэх шатандаа явж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд дэлхий нийтэд цацаж, 25-нд интернетэд байрлах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )