Р.Эмүжингийн “ал”-наас айжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Есдүгээр ангиасаа шүлэг зохиол “оролдсон” Р.Эмүжин сэтгүүл зүй, утга зохиолын ертөнцөд дуулиантайхан амьдарч яваа адтай бүсгүй. Түүнийг яруу найргийн замд уриалгахан хөтөлсөн багшийгаа найрагч бүсгүй хаа ч дурсан ярих дуртай. Р.Эмүжиний анхны номны өмнөтгөлийг домогт найрагч О.Дашбалбар агсан бичиж, өлгийдөн авсан түүхтэй. Анхныхаа номыг казинод ажиллаж олсон мөнгөөрөө хэвлүүлсэн гэхээр тухайн үедээ бизнес сэтгэлгээтэй нэгэн байсан байгаа юм.  Сэтгүүлзүйн тогоонд анх хөл тавьж, анхны номоо гарган олны анхаарлын төвд орж ирсэн Р.Эмүжин 1998 онд Улаанбаатар зочид буудалд 50 ам долларын такстай яруу найргийн үдэшлэг зохион байгуулж бусдынхаа цагаахан атаархлыг төрүүлсэн. Тайзан дээр гардаггүй, "Болор цом"-д  оролцдоггүй этгээд зантай тэрээр тэгэхэд анх өөрийн дуу хоолойгоор эротик шүлгүүдээ уншсан гэлцдэг. Одоо нэгэнт сэтгүүл зүйд хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top