Монголын үндэсний татварын алба үйл ажиллагаандаа шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг нэвтрүүлж, бүхий л үйл ажиллагааг мэдээлэл, технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан явуулдаг болгохоор үйл ажиллагаагаа цахим хэлбэрт оруулж, "Цахим татвар" тогтолцоонд шилжих орчинг бий болгон ажиллаж байна. Үүний тулд дэлхийн жишигт нийцсэн программ хангамж, бүтээгдэхүүнийг гол нэр төрлийн татварууд болон татварын албаны үйл ажиллагаанд нэвтрүүлж, монгол хүний оюун ухаанаар бүтсэн программуудыг өөрсдөө бүтээж, татварын албаны үндэсний сүлжээг үүсгэж байгаа аж. Татварын албаны Сургалтын төв нь Онлайн сургалтад шилжихтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалтыг цувралаар зохион байгуулж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )