Үндэсний хөгжмийг бөмбөрийн хэмнэлтэй хослуулан тоглодог Монголын анхны бөмбөрийн "Хүннү" хамтлагийнхан "Sacheon International Percussion Festival"-д амжилттай оролцоод ирлээ. Тус хамтлагийнхан өчигдөр эх орондоо ирсэн байна. "Sacheon International Percussion Festival"-д 80 гаруй орны хамтлаг оролцож, бөмбөрийн хэмнэлийг үзэгчдэд мэдрүүлжээ. Тэд энэ сарын 7-нд тоглолтоо сонирхуулсан байна. Тус фестивальд энэ жил анх удаа монгол хамтлаг оролцож байгаа юм. Фестиваль энэ сарын 4-7-ныг хүртэл үргэлжилжээ. "Хүннү" хамтлагийг "Бөртэ" хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөг санаачлан энэ жил байгуулжээ. Ийнхүү "Хүннү" хамтлаг анхны олон улсын фестивальдаа амжилттай оролцож, солонгосчуудыг гайхшируулаад иржээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )