Төрийн өмчийн даргыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгагдаж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Чаддаг юм бол надаас алдаа олчих, эсвэл намайг энэ суудалд дургүй болгочих тэгвэл би албан тушаалаасаа татгалзана гэж ярьдаг энэ эрхмийг төрийн өмчийг хамгаалах биш шамшигдуулсан хэргээр шалгаж байгаа ажээ.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт шууд нийлүүлэх ган бөмбөлгийг гадаадын компаниар зуучлуулсан бөгөөд өөрөө дундаас нь чамгүй мөнгө идсэн гэнэ. Чухам энэ үйлдэл нь түүнийг шалгахад хүргээд байгаа юм. ТӨХ-ын дарга нь дээрх үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болохоор албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай. Одоогоор мөрдөн байцаалт хийгдэж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүйг АТГ-аас мэдэгдлээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )